НҮБ-ын “UNMIL” Энхийг дэмжих ажиллагааны талаар

Либер улсын иргэний хоёрдугаар дайн үүссэн товч түүх

1999 онд Либерийн хоёрдугаар дайн хөрш улс болох Гвинейгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр зэвсэглэсэн босогчид Либерийн Нэгдсэн Ардчилал ба Эвсэл бүлгэм (LURD) байгуулж хойд Либерийнхэнтэй мөргөлдөөн үүсгэснээр эхэлсэн.  2003 оны эхээр хоёрдогч зэвсэгт бүлэглэл буюу Либер дахь Ардчилсан Хөдөлгөөнийг өмнөдийн эсрэг авч эхэлсэн. Улмаар 2003 оны зургаадугаар сараас долоодугаар саруудад Чарлз Тайлорын засгийн газар нийт улсын зөвхөн гуравны нэгийг хяналтандаа авсан.

Нийслэл Монровио хотыг Либерийн Нэгдсэн Ардчилал ба Эвсэл бүлгэмд бүслэгдсэн бөгөөд тус бүлэглэл хотыг бөмбөгдсөний улмаас маш олон энгийн иргэд амь үрэгдсэн ба мөргөлдөөний үр дүнд мянга мянган иргэд орон гэрээсээ дүрвэсэн.

2003 оны 8-р сарын 18-нд дайтаж буй талууд Аккрагийн иж бүрэн энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурсанаар улс төрийн мөргөлдөөн төгсгөл болж буйг илэрхийлсэн ба 2005 онд Либерийн анхны ардчилсан сонгууль явагдах хүртэл Үндэсний Эвслийн Засгийн газар нь  Ерөнхийлөгч Гүадэ Бриантаар удирдуулан ардчилал руу шилжих эхлэлийг тавьсан. 

НҮБ-ын “UNMIL” Энхийг дэмжих ажиллагаа

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2003 оны 09 дүгээр сарын 1509 тогтоолоор Либерийн дайны гал зогсоох гэрээг хэрэгжүүлэх, энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагаа явуулах үндсэн үүрэгтэй, 15000 орчим цэргийн алба хаагч бүхий НҮБ-ын ЭСА эхэлсэн ба 15 жил үргэлжилж, 2018 оны 3 дугаар сард амжилттай дуусгавар болсон.

  Либерийн Ерөнхийлөгч асан Чарлз Тайлор тэргүүтэй дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх НҮБ-ын тусгай шүүхийг Сьерра-Леоне улсад байгуулж, UNMIL ажиллагааны цэргийн хамгаалалтад авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1626 тогтоол гарч, НҮБ-ын ЭСАГ-аас Монгол Улсын засгийн газарт цэрэг хандивлах хүсэлт илгээсний дагуу 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг оролцуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан . Дэд хурандаа Б.Баярмагнай захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны цэргийн баг 2006 оны 1 дүгээр сард ажиллагааны газар орныг зорьж, НҮБ-ын тусгай шүүхийн хамгаалалтын үүргийг хүлээн авснаас хойш нийт 10 ээлжийн цэргийн баг, 2300 гаруй цэнхэр дуулгатан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба 2006 онд НҮБ-ын ЕНБД Кофи Аннан, 2010 онд НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүүн нар цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцан өндрөөр үнэлж, НҮБ-ын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлсэн юм. 

Энэ ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын мандаттай ЭСА-нд цэргийн багаар оролцсон анхны ажиллагаа байсан бөгөөд цаашид НҮБ-ын ЭСА-нд бригад, батальоны хэмжээнд цэрэг илгээх бололцоог хангасан түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.