НҮБ-ын мандаттай  Абей дахь Аюулгүй байдлыг түр хангах хүчний ажиллагаа (UNISFA) нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1990 дүгээр шийдвэрээр 4200 энхийг сахиулагчтайгаар Абей мужийн аюулгүй байдлыг хангах, энгийн иргэдийг хамгаалах, хилийн маргаантай бүсийг болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх үүрэгтэйгээр байгуулагдсан.

Бүгд найрамдах өмнөд судан улс болон Судан улсын засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2104 дүгээр шийдвэрээр Энхийг сахиулагчдын тоог 5326 болгон Хилийн хянан шалгах хамтарсан механизм (JBVMM)-ын ажиллагааг эхлүүлсэн.

 Тус ажиллагаанд Монгол улсаас 1 штабын офицер, 3 ажиглагч офицер, 2 цагдаагийн офицер үүрэг гүйцэтгэдэг. Нийт 9 штабын офицер, 19 ажиглагч офицер, 4 цагдаагийн офицер үүрэг гүйцэтгэсэн. /2023 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар/

UNISFA ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажиглагч офицерууд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.

  1. Хоёр улсын гал зогсоох гэрээний биелэлтийг хянаж, болсон үйл явдлыг илтгэх;
  2. Дайсагнагч талуудын цэргийн хүчний байрлал үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах;
  3. Цэрэггүй хилийн бүсэд байгаа цагдаагийн алба хаагч болон зэвсэгт бүлэглэлийг хянах;
  4. Цэрэггүй хилийн бүс болон Абей мужийн чухал газар болон аюулд өртөж болзошгүй бүсийг хянах;
  5. Абей мужаас хилийн бүсэд ирэгсэдийг хянах;
  6. Бүс нутагт ирж байгаа дүрвэгсэд болон дотооддоо дүрвэсэн иргэдийг хянах;
  7. НҮБ-ын минийн хайгуул устгалын бүлэг /UNMAS/-тэй хамтарч ажиллах болон хүмүүнлэгийн ажилтанд дэмжлэг үзүүлэх.