НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2452 тогтоолоор Худейда зөвшилцлийг дэмжих, улс төрийн тусгай төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгосон.

Йемений иргэний дайн 2014 онд Ирантай холбоотой, Суннитуудын засгийн газрын эсрэг боссон Шийтийн босогчид болох Хусит босогчид Йемений нийслэл болон хамгийн том хот болох Сана хотыг хяналтандаа авч, шатахууны үнийг бууруулах, шинэ засгийн газар байгуулахыг шаардсанаар эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2019 оны дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны дугаар тушаалаар Еэмэн улсад явагдаж буй НҮБ-ын UNMHA /YEMEN/ ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицерууд тус тус үүрэг гүйцэтгэж байна.