НҮБ-ын “UNAMA” Энхийг дэмжих ажиллагааны талаар

Афганистаны дайны товч түүх

Афганистаны дайн 2001-2021 оны хооронд АНУ болон түүний холбоотон орнуудын хамтарсан түрэмгийлэн эзлэн авах ажиллагаагаар эхэлсэн бөгөөд Талибан бүлгэм удирддаг Исламын Эмират улсыг нураан унагах зорилготойгоор явагдсан. Энэхүү дайн 19 жил 10 сарын хугацаанд үргэлжилсэний дараагаар НАТО-гийн цэргийн хүчин болон Афганистаны Зэвсэгт хүчнээс Талибанчууд эрх мэдлийг эргүүлэн авсанаар дуусгавар болсон.   

Афганистан улс дахь НҮБ-ын Дэмжлэгийн ажиллагаа

Афганистан улс дахь НҮБ-ын Дэмжлэгийн ажиллагаа нь улс төрийн тусгай ажиллагаа бөгөөд Афганистаны ард иргэдэд туслах, тус улсад энх тайван тогтвортой хөгжлийг бий болгох үндэс суурийг тавихад туслах зорилготойгоор байгуулагдсан.  Афганистан улс дахь НҮБ-ын дэмжлэгийн ажиллагаа нь НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1401 дугаар тогтоолоор 2002 оны гуравдугаар сарын 28-ны өдөр байгуулагджээ. Аюулгүйн зөвлөлийн тогтоолд зааснаар 2001 оны 12 дугаар сард баталсан Бонн зөвшилцлийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан.  Жил бүр шинэчилдэг энэхүү мандатыг улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, 2021 оны 9 дүгээр сарын 17-нд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2596 дугаар тогтоолоор зургаан сараар сунгасан байна.  

НҮБ-ын нарийн бичгийн даргын зааврын дагуу 2008 оноос хойш Афганистан улс дахь дэмжлэгийн ажиллагааг нэгдсэн ажиллагаа болгон өөрчилсөн. Үүний үндсэн зорилго нь тусгайлсан улс төрийн ажиллагаа, НҮБ-ын бүхий л агентлагууд, сан болон төсөл хөтөлбөрүүд хамтран үндэсний хэмжээнд тодорхойлсон тэргүүлэх чиглэлийн дагуу Афганистан улсад илүү сайн туслахын тулд олон талт, нэгдмэл байдлыг хангаж ажиллахаар шийдвэрлэсэн.

АЛСЫН ХАРАА: Афганистаны тогтвортой байдлыг ханган, дотооддоо болон хөршүүдтэйгээ эв найрамдалтай харилцаа үүсгэж, цэцэглэн хөгжих, Афганистаны ард түмний хүний ​​эрхийг дээдэлж, хүн бүрт үндсэн үйлчилгээг хүртээмжтэйгээр ашиглах боломжийг бүрдүүлнэ.

UNAMA-ийн эрхэм зорилго нь Афганистаны үндсэн хуульд заасан эрх, үүргүүдийн дагуу энх тайван, тогтвортой байдалд хүрэхэд Афганистаны ард түмэн, байгууллагуудыг дэмжих явдал юм. Монгол Улсын Засгийн газар ИБНАУ-д явагдсан НҮБ-ын Дэмжлэгийн Ажиллагаа ба Улс төрийн ажиллагаанд цэргээ илгээх хүсэлтийг гаргаж зөвшөөрүүлсэний үндсэн дээр 2012-2018 оны хооронд Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 5 ЦАХ-дыг цэргийн зөвлөхөөр тус ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлсэн.