НАТО-ГИЙН ТЭРГҮҮЛСЭН ОЛОН ҮНДЭСТНИЙ “КФОР” ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 1999 оны 06 сарын 09-ний өдрийн 1244 тоот тогтоолоор НАТО-гийн энхийг дэмжих “КФОР” ажиллагаа эхэлсэн. 2006 оны байдлаар НАТО-гийн гишүүн 25 улс, НАТО-гийн гишүүн бус 12 улс нийт 37 улсын 16 мянга орчим цэргийн алба хаагч байнга үүрэг гүйцэтгэж байсан ба Косовогийн аюулгүй байдлын орчин сайжирч, цэргийн хүчийг бууруулсан.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 1244 тоот тогтоолд дурдсанаар КФОР-ын үүрэг нь дараах гурван чиглэлээр тодорхойлогдсон.

Үүнд:

  1. Косовогийн аюулгүй байдлын орчинг бүрдүүлэх, нийгмийн хэв журам, хууль ёсыг сахиулах;
  2. Косовог чөлөөлөх арми /КLА-UСК/-ийг тараах;
  3. НҮБ-ын Косово дахь ажиллагаа /ЮНМИК/-ны үйл ажиллагааг болон иргэний үйл ажиллагааг дэмжиж туслах.

Тус ажиллагаанд Монгол улсаас мотобуудлагын салааны бүрэлдэхүүнтэй цэргийн багийг 2005 оны 10 дугаар сараас НАТО-гийн анхдагч гишүүн орнуудын нэг болох Бельги Улсын ротын бүрэлдэхүүнд багтан эргүүл, агаарын тагнуул, ШНЦ, шуурхай ажиллах хүчин, нэгжлэг хийх, хилийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх, баазын хамгаалалт зэрэг үүргүүдийг гүйцэтгэсэн. Уг ажиллагаа нь НАТО-гийн сургалтын стандартын дагуу Бельги улсад ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж, энхийг дэмжих ажиллагааны бүхий л үүргүүдийг гүйцэтгэж байснаараа онцлог бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.