Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Англи хэлний лабораторийн товч түүх

            Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Англи хэлний бие даан суралцах танхим нь 2008 онд Их Британи элчин сайдын яамны хэрэгжүүлсэн Энхийг сахиулах төсөл, Англи хэлний сонсголын танхим нь 2012 оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн олон улсын цэргийн боловсрол ба сургалт /IMET/ төслийн хүрээнд тус тус үүсгэн байгуулагдсан байна. Тус англи хэлний лаборатори нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд англи хэлний мэдлэг олгох, олон улсын сургалт дамжаанд суралцах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж байна. Нийт 1 удаагийн сургалтаар 12 ЦАХ амжилттай бэлтгэн төгсгөдөг.