Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс нь 2011 оны 07 дугаар сарын 9-ний өдөр тусгаар тогтносон.

 Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS”  ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1996 дугаар тогтоолоор 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн түүхтэй.

2022 оны 06 дугаар сарын байдлаар 19,101 цэргийн бие бүрэлдэхүүн, 2,101 цагдаагийн алба хаагч, 2,268 энгийн ажилчид, цэргийн багууд, штабын офицер болон сайн дурын ажилчид  үүрэг гүйцэтгэж байна.

Тус ажиллагаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 267 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалуудаар Монгол улсын Зэвсэгт хүчнээс 2012 оноос хойш 850 цэргийн алба хаагчтай 12 мотобуудлагын батальон, штабын офицер-79, ажиглагч офицер-55, цагдаагийн офицер-35 нийт давхардсан тоогоор 10,369 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна.

Монгол Улсын Батальоны үүрэг:

  • Баазын харуул, хамгаалалт
  • ДДХ-ын харуул, хамгаалалт
  • Агаарын эргүүл
  • Усан эргүүл
  • Цувааны хамгаалалт
  • Тусгай үүргүүд