ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас дэвшүүлж буй зорилт, бодлогыг хэрэгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль дадлага, Команд штабын сургууль, Нэгдсэн үндэстний байгууллагын дамжаанууд, цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг явуулах, ажиллагааны сурамжид дүн шинжилгээ хийж, сургалтын стандарт, хөтөлбөрийг сайжруулан “Дэлхийд үнэлэгдсэн” энхийг сахиулагчдыг тасралтгүй бэлтгэхэд оршино.

АЛСЫН ХАРАА:
Үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үндсэн чиг үүргийг биелүүлэх явцад ижил үүрэг бүхий гадаадын улс орнуудын энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдтэй харилцан ажиллаж, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, төлөвлөлт, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлоготой уялдуулан энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг “ЭНХИЙГ САХИУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭГЧ ИНСТИТУЦИ БОЛОХ” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол Улсын Зэвсэгт хүчний Нэгдсэн Үндэстний байгууллагын болон Олон улсын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо жил тутам өсөн нэмэгдэж байгаатай холбогдон мэргэшсэн энхийг сахиулагчдыг хандивлах, үүрэг гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн эрхэм зорилгыг дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна. “ЭХ ДЭЛХИЙД АМАР АМГАЛАНГ САХИУЛАХ ӨНДӨР ЧАДАМЖ БҮХИЙ ЦЭРГИЙН БАГУУД БОЛОН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ, СУРГАН ДАДЛАГАЖУУЛАХ”.