Цэргийн багийн захирагчийн дамжаа:

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн нэгдсэн Улсын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулсан “НҮБ-ын цэргийн багийн захирагчийн дамжаа”-г Зэвсэгт хүчний 311-р ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн 2012 оноос өдийг хүртэл ажилттай зохион байгуулж байна. Энэхүү дамжаа нь НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн баг удирдах, үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн багийн захирагч, бүсийн командлагч нарыг бэлтгэх зорилготой. Дамжааны үргэлжлэх хугацаа ажлын 15 хоног байх бөгөөд өнөөдрийн байдлаар тус дамжаа 3 удаа зохион байгуулагдсан бөгөөд нийт Монгол улсын Зэвсэгт хүчний 24 ЦАХ, Гадаадын 30 орчим ЦАХ-дыг амжилттай сургаж бэлтгэсэн байна.