Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдийн хуралд оролцлоо

Ази-Номхон далайн бүс орнуудын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдийн холбооны дарга нарын цугларалт 12 дахь удаагаа Австрали Улсын Сидней хотод тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Бүс нутагтаа төдийгүй дэлхийд нөлөөллөөрөө дээгүүрт бичигддэг энэхүү холбооны хурал 2011 оноос хойш тасралтгүй явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2013 онд ЭДАСТ зохион байгуулж байсан.
Энэ удаагийн хурал “Хамтдаа илүү хүчтэй, Сургалтын стандартчилал болон шинээр гарч ирж буй чадавхийг сайжруулах нь” сэдвийн дор Авсрали Улсад зохион байгуулагдсан. Хуралд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга дэд хурандаа Н.Гантулга, олон улсын сургалтын бүлгийн сургагч багш хошууч А.Дөлгөөн нар оролцлоо.
Хуралд Монгол Улс, Австрали, Бангладеш, Бруней, Камбож, Канад, БНХАУ, Индонез, Япон, Малайз, Балбын Вант Улс, Шинэ Зиланд, Филиппин, БНСУ, Зүүн Тимор, Тонга, Тайланд, Вьетнам зэрэг орны 22 орны Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн дарга нар болон ахлах багш нарын төлөөлөл оролцож, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бодлогын баримт бичигт тулгуурлан цэргийн баг, алба хаагчдыг сургалтын стандартын дагуу бэлтгэх, үүргээ амжилттай гүйцэтгэх, сургалтын төвүүд мэдээллээ байнга солилцдог байх талаар харилцан ярилцсан.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter