Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь АНУ-ын “Даян дэлхийн энхийн ажиллагааны санаачлага” хөтөлбөртэй хамтран 2008 оноос НҮБ-ийн стандарт дамжааг зохион байгуулж ирсэн бөгөөд жил бүр 3-6 дамжаанд 150 орчим энхийг сахиулагчдыг сурган бэлтгэж байна. Тус төвд явагддаг дамжаануудаас дурьдвал:

  • НҮБ-ын цэргийн багийн захирагчийн дамжаа       
    • НҮБ-ын Штабын офицерийн дамжаа          
    • НҮБ-ын цэргийн ажиглагч офицерийн дамжаа     
    • НҮБ-ын ар талын офицерийн дамжаа        
    • Энхийг дэмжих ажиллагааны зааварлагчийн дамжаа    
    • Энхийг дэмжих ажиллагааны сургагч багшийн дамжаа
    • НҮБ-ын иргэн-цэргийн харилцааны офицерийн дамжаа
    • Энгийн иргэдийг хамгаалах дамжаа
    • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан тусгай сургалт зэрэг болно.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь 2003 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бүхий л цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар мотобуудлагын батальон хүртэлх хэмжээний цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багуудын сургалтыг НҮБ-ийн Энхийг дэмжих ажиллагааны газраас гаргасан сургалтын үндсэн материалд үндэслэн стандартын дагуу зохион байгуулдаг бөгөөд сургалтын хөтөлбөрт тогтмол үнэлгээ явуулан шинэчилдэг.