Тус Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн билэгдэл /эмблем/-ийн их бие хэсэг нь дэлхийн бөмбөрцөгөөс бүрдэх бөгөөд үүн дотроо Монгол Улсын төрийн далбаа энх тайвны элч тагтаа шувууг дуудан ирүүлж буйгаар дүрслэгдсэн байдаг. “Монгол цэрэг дэлхийн цэрэг гэдгээ тунхаглан, даян дэлхийд энх тайвныг тогтооно” хэмээх гүн утгыг агуулсан байна.