ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА

“Энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсвэл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын дор явагдаж байгаа олон үндэстний үйл ажиллагааг хэлнэ.

Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 19000 орчим “цэнхэр дуулгатан”-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүд болох БНӨСУ, Афганистан, БНАКУ, Баруун Сахар, Абей муж зэрэг газруудад манай улсаас гаруй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.