ХААНЫ ЭРЭЛД

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд АНУ-ын “Даян дэлхийн энхийн ажиллагааны санаачлага хөтөлбөр”-тэй хамтран “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг жил бүр зохион байгуулж байна. “Хааны эрэлд” сургууль нь Ази-Номхон далайн бүс нутагт энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болон хүлээн зөвшөөрөгдөж уг сургуульд дэлхийн бүх тивээс энхийг сахиулагчид ирж оролцох болсон нь тус төвийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдснийг илтгэн харуулж байгаа билээ.