Мэндчилгээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн албан ёсны цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе!

Тус төв нь НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл, Энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хамтарсан сургалт, дадлагууд, НҮБ-ын стандарт дамжаа, энхийг дэмжих ажиллагааны хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, явагдаж өнгөрсөн ажиллагааны туршлага, сургамжид үнэлэлт, дүгнэлт хийх үндсэн үүрэгтэй бөгөөд “Эх дэлхийд амар амгаланг сахиулах өндөр чадамж бүхий цэргийн багууд болон энхийг сахиулагчдийг бэлтгэх, сурган дадлагажуулах” зорилгыг тавин ажиллаж байна.

Анх 2002 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тус төв нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс даян дэлхийн энх амгаланг сахиулж буй мянга, мянган энхийг сахиулагчдыг сурган бэлтгэсэн төдийгүй гадаад орнуудыг цэргийн алба хаагчид-энхигй сахиулагчдыг сурган бэлтгэх, олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагуудыг зохион байгуулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа билээ.

Тус төв нь Ази-Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн холбоонд 2009, НАТО-ийн Боловсрол, сургалтын төвүүдийн холбоонд 2014 онд тус тус гишүүнээр элсэн бүс нутгийн хэмжээний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон өргөжиж “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг жил бүр зохион байгуулж байна.

Та бүхэнтэй өөрийн удирдан ажиллаж байгаа төв дээр явагдаж буй сургалт, дамжааны үеэр уулзахдаа туйлын таатай байх манай цахим хуудсанд тавтай саатан морилно уу хэмээн урьж байна.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга

Дэд хурандаа                                              Б.Энхцаг