ХААНЫ ЭРЭЛД 2021

 

"ХААНЫ ЭРЭЛД-2021" СУРГУУЛИЙН ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2021” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Анхан болон дунд шатны төлөвлөлтийн хурлууд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цахим хэлбэрээр явагдсан бөгөөд энэ удаа өмнөх шатны хурлаар яригдсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэс, Эрүүл мэндийн хэлтэс, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Хуурай замын цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард, “Олон Улсын Аюулгүй байдал засаглалын институт” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Төлөвлөлтийн хурал 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.
Хошууч Т.Мөнгөншатар