“ХААНЫ ЭРЭЛД-2025”: ГАДААД ОРНЫ ЦЭРГИЙН АТТАШЕ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧИД “ХААНЫ ЭРЭЛД-2025” СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Хааны эрэлд-2025″ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр БНХАУ, Монгол Улсад хавсран суугаа Бангладеш Улсын Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Мохаммад Хафизур Рахман, Канад Улсын цэргийн атташе, Тэнгисийн цэргийн ахмад (хурандаа) Эндрю Кларк болон Бахрейн Улсаас Бригадын генерал Хамад Халифа Аль Кааби, Хурандаа Хамад Мохаммед Бурашайд нар “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочилж “Хааны эрэлд-2025” сургуулийн үйл явцтай танилцлаа.
Тэднийг сургуулийн удирдагч хурандаа Д.Мягмаржав, команд-штабын сургуулийн удирдагч дэд хурандаа Э.Гантөмөр нар хүлээн авч команд-штабын болон салаадын тактикийн хээрийн сургуулийн хичээлийн цэгүүд, сургуулийн үйл ажиллагааны ерөнхий цагийн байдал болон сургалт, дадлагын талаар танилцууллаа.