“ХААНЫ ЭРЭЛД” ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН СУРГАГЧ БАГШИЙН ДАМЖАА ЯВАГДАЖ БАЙНА

“Хааны эрэлд-2023” олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Сургагч багш”-ийн дамжаа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд 04 сарын 4-нөөс 14-ний өдрийн хооронд явагдаж байна.
Энэ жилийн дамжааг АНУ-ын Энхийг дэмжих хөтөлбөр “GPOI”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин бие даан явуулж бaйгаагаараа онцлог байна.
Тус дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 4, “Дэлхийн энхийг санаачлах хөтөлбөр”-ийн 2 чиглүүлэгч багш хичээл зааж байгаа бол суралцагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 24, Балба, Филиппин, АНУ, Индонез, Япон зэрэг орноос 13 офицер, ахлагч суралцаж байна.
Түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд тус дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 эмэгтэй сургагч багш, 5 эмэгтэй цэргийн алба хаагч, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчнээс 1 эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа юм.
Дамжаа нь тактикийн түвшинд онолын мэдлэг олгож, дадлагаар баталгаажуулан 2 үе шаттай явагдах ба сүүлийн шатанд оролцогч нар НҮБ-ын стандарт 6 цэгүүдийн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө, дадлагын цагийн байдлыг боловсруулан “Хааны эрэлд-2023” олон улсын хамтарсан сургуульд оролцох салаадад ЭСА-ны мэдлэг чадвар олгоход оршино.
Монгол Улс, тэр дундаа Зэвсэгт хүчнийг гадаадын улс орнуудад сурталчлах, дадлага туршлага хуримтлуулах өндөр ач холбогдолтой уг дамжааг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж НҮБ-ын бусад сургалтыг явуулах зөвшөөрөл буюу НҮБ-ын батламж авахаар зорин ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүс онцолсон юм.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter