ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ХААНЫ ЭРЭЛД 2023 ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ БОЛЛОО

“Хааны эрэлд-2023” энхийг сахиулах олон улсын сургуулийн төлөвлөлтийн төгсөлтийн шатны хурал энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо явагдав. Сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хуралд Монгол Улс, АНУ, Япон, БНСУ, Турк, БНХАУ зэрэг орны 70 гаруй цэргийн алба хаагч оролцож, өмнөх шатны хурлуудаар яригдсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн юм.
Энэ жилийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” байгууллагууд хамтран зохион байгуулах бөгөөд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сургалтын цар хүрээг өргөжүүлсэн байна. Сургуулийн хүрээнд команд штабын сургууль, штабын сургалт дадлага болон чадавхыг нэмэгдүүлэх бусад сургалтууд явагдана.
Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд оролцож, сургуульд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлагууд болоод хамтран зохион байгуулагч Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” байгууллага, бусад оролцогч орнуудад талархал илэрхийлсэн юм.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter