МИНОМЁТ, МИНИЙН БАЙЛДААНЫ ЧАНАР

82мм-ийн миномёт нь өндөр даяллаар буудах зэвсэг юм. Тэр нь ганга жалга өндөрлөгийн ар тал нуувч болон ил задгай байрлаж байгаа дайсны амьд хүч галын хэрэгслийг устгах дарах улмаар дайсны хянах байр галын хэрэгслийг гялбуулах (харанхуй болгох) газар орон дээр утаан хөшиг тавих зэрэгт хэрэглэгдэнэ. Миномёт нь авсаархан жинтэй үндсэн эд ангиудаар задлагддаг явдал нь газар орны ямарч нөхцөлд тоотууд миномётыг зөөврийн үүргэвчинд үүрч мотобуудлагын салбарын байлдааны журманд орж тэдэнд галын дэмжлэг тасралтгүй үзүүлэх боломж олгодог. Минийн өндөр (эгц босоо) даялал нь миномётийг газар орны гүн нугачаа, далдлатын цаана байрлуулах боломж олгох бөгөөд энэ нь дайсны чиг галд устгагдахаас миномётыг хамгаална.

Read more: МИНОМЁТ, МИНИЙН БАЙЛДААНЫ ЧАНАР

ЦЭРГИЙГ УДИРДАХ ЖУРАМ

Энхийг сахиулах ажиллагааны үед захирагч, дарга нар нь гол үүргийг хүлээдэг бөгөөд тэдний шийдвэр, удирдах чадвараас салбарын амжилт цаашилбал энхийг сахиулагч цэргийн хүчний амжилт ихээхэн шалтгаална.

Энхийг сахиулах ажилагааны үед аюулгүй байдлыг хангах, түүнийг төлөвлөх гэдэг нь салбарын захирагчийн амин чухал үүрэг юм.

Read more: ЦЭРГИЙГ УДИРДАХ ЖУРАМ

ЦУВААГ ХАМГААЛАХ

1. Цувааг хамгаалах ажиллагаа тvvний бэлтгэлийг хангах,

2.Хамгаалалтыг төлөвлөх, цувааг  хамгаалах

Боловсруулах асуудал 1

Цэргийн анги салбар, бие бvрэлдэхvvн, ар тал хангалтын болон хvмvvнлэгийн бараа, материал, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж дvрвэгсдийг тээвэрлэхээр зохион байгуулсан бvлэг машиныг  цуваа гэнэ. НYБ- ын  энхийг сахиулах болон олон улс, эвслийн цэргийн бусад ажиллагаанд  оролцож  буй салбарт аливаа цувааны аюулгvй байдлыг хангах vvрэг оногддог. Цувааны аюулгvй  байдлыг хангахтай холбоотойгоор  хийгдэж буй бvх ажиллагааг цувааг  хамгаалах ажиллагаа гэнэ.

Цувааг хамгаалах ажиллагааны зорилго нь цувааг нэг цэгээс нөгөө цэг рvv аюул осолгvйгээр хамгаалан хvргэх явдал юм.

Read more: ЦУВААГ ХАМГААЛАХ

Saturday the 25th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates