БНСУ-ын Батлан Хамгаалахын нөөцийн асуудал хариуцсан дэд сайд ноён Ли Ён Дай тэргүүтэй төлөөлөгчид ЗХ-ний 311 дүгээр ангид айлчиллаа

              БНСУ-ын Батлан Хамгаалахын нөөцийн асуудал хариуцсан дэд сайд ноён Ли Ён Дай тэргүүтэй төлөөлөгчид ЗХ-ний 311 дүгээр ангийн байрлалд айлчиллаа.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Б.Баярмагнай, БНСУ-ын Батлан хамгаалахын нөөцийн асуудал хариуцсан дэд сайд Ли Ён Дай, хуурай замын цэргийн командлалын ар талын газрын дарга бригадын генерал Жон Бү Сү, БХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кимсан Сог, мөн хэлтсийн орлогч дарга, тээвэрлэлтийн ажиллагааны ажилтан До Кёонг Хо, БНСУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Ким Гван Жин нар байлаа. Төлөөлөгчид ангийн байрлалтай танилцаж, МУ-ын Батлан хамгаалахын атташе, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, БНСУ-ын Батлан хамгаалахын нөөцийн асуудал хариуцсан дэд сайд Ли Ён Дай нар хоёр орны цэргийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар харилцан туршлага солилцож, энхийг дэмжих ажиллагааны төвийн багш, цэргийн офицер албан хаагчидтай сургалт дадлага солилцох, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.  

Sunday the 30th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates