ЦӨЛД АНХААРАХ ЗҮЙЛС

      Та говь цөлийн бүсэд байгаа бол хэт халах нарших цангах зэрэг аюулаас болгоомжлон та шаардлагата тоног хэрэгсэлүүдийг урьдчилж бэлгэх хэрэгтэй тань нэгдгээрт ус бололцоогоороо авч явах хээрэгтэй явах маршруутай тогтоохдоо та аль болох ундны эх үүсвэртэй, худаг баян бүрдтэй газруудыг сонгон авч тэдгээр газруудаах дайрч гархаар төлөвлөх хэрэгтэй. Газрын зургуудад зарим худаг эвдэрсэн, булаг шанд ширэгсэн байж болзошгүй тул аль болох сүүлийн үеийн газрын зураг ашиглах хэрэгтэй.

Read more: ЦӨЛД АНХААРАХ ЗҮЙЛС

Хэвлэл мэдээлэлийн сэтгүүлчид

1. Монгол Улсын Их хурлаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг  батлууллаа.

2. Батлан хамгаалахын сайд анх удаа НАТО-гийн төв штабт айлчилж, Монгол Улс НАТО-гийн Афганистан дахь ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь улс болсныг албан ёсоор баталгаажууллаа.

3. Зэвсэгт хүчний бүтцэд барилга инженерийн ангиудыг Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр байгуулсанаар олон арван жилийн бүтээгч түүхтэй барилгын цэргийн хөдөлмөрч уламжлалыг сэргээж Монголын зэвсэгт хүчин бүтээн байгуулагч боллоо.

4. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд анх удаа манай улсад, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд анх удаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ.

5. Зэвсэглэл, техникийг шинэчлэх, сайжруулах ажилд ахиц гарч агаарын довтолгооноос хамгаалах иж бүрдэл, орчин үеийн хуягт техниктэй болж, буцалтгүй тусламжийн хүрээнд 100 гаруй автотехникээр  парк шинэчлэгдлээ.

6. Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг баталгаажуулах тухай тогтоолыг Улсын Их Хурлаар  батлууллаа.
7. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд Батлан хамгаалахын атташе, ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд Батлан хамгаалахын атташегийн туслах суулгах асуудлыг шийдвэрлэлээ.

8. Манай тамирчдаас Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны тамирчин, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн биеийн тамир спортын дарга, дэд хурандаа Б.Ганбат Үндэсний их баяр наадамд түрүүлж Монгол Улсын Арслан цол”, Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны тамирчин, дэд ахлагч Я.Дулмаа Дэлхийн сонирхогчдын сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг Монголын эмэгтэй тамирчдаас анх удаагаа,  Алдар спорт хорооны тамирчин Г.Мандахнаран БНХАУ-ын Гуанжу хотноо зохион байгуулсан Азийн их наадмын  чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медалийг тус тус  хүртсэн бол ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин, ахлагч О.Хүрэлбаатар Ари романс дуулаачдын 2010 оны олон улсын уралдаанаас Гран при шагнал хүртлээ.

9.  Батлан хамгаалах их сургуулийн харъяанд “Тэмүүжин-Өрлөг” дунд боловсролын  цэргийн лицей сургуулийг байгуулж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

10. Батлан хамгаалах салбарын 2011 оны төсвийг анх удаа 3 оронтой тоо буюу 103.0  тэрбум төгрөгөөр батлууллаа.

Олон нийтийн радио телевизийн сэтгүүлчидийн айлчилал

     Олон нийтийн родио, телевизийн сурвалжилагч сэтгүүлчид 2011 оны 02 -р сарын 20 ны өдөр тус ангид ирж ангийн байрлал болон үйл ажиллагааны онцлогтой танилцан 1 өдрийг өнгөрүүллээ. Сэтгүүлчидэд ЗХ-ний талаар танилцуулга хийж буудлагын цахим полегонд дадлага хийлгэсэн нь тэдэнд маш их сонирхолтой байлаа.  Тэдэнтэй хамт ЗХЖШ-ын Ажиллагааны, Удирдлагын газрын дарга хурандаа Ж.Бадамбазар ирж Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийнхөнтэй уулзан энэ онд болох бэлтгэл сургууль болон хамтарсан ажиллагааны талаар ярилцан үүрэг даалгавар өглөө.

Thursday the 21st - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates