Афганистанд амиа хорлогч бөмбөг дэлбэлэв

Афганистан дахь НАТО-гийн цэргийн баазын хамгаа­лалтын ханыг ачааны тэрэг­тэй амиа золиослогч мөргөс­нөөс 45 афган цэрэг шархад­жээ. Уг хэр­гийг талибууд хариуцахаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн сар Америк-Английн хамтарсан бааз ийм халдлагад өрт­сө­нөөр хоёр америк цэрэг амиа алдаж, эвслийн зургаан байлдааны онгоц жагсаа­лаас гарч байсан юм. Эвс­лийн цэргүүд 2014 оныг дуус­тал Афганистанд энхийг са­хиу­­лахаар үлдэх төлөвлө­гөө­тэй байгаа ажээ.

НҮБ Афганистан дахь хүчнийхээ үүрэг гүйцэтгэх хугацааг сунгалаа

НҮБ. /ИТАР-ТАСС/. 2001 оноос хойш НАТО-гийн удирдлаган дор талибуудтай тулалдаж байгаа Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчний бүрэн эрхийг 2013 оны аравдугаар сарын 13 хүртэл нэг жилээр сунгахаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шийдвэрлэжээ. 

Зохих тогтоолыг өнөөдөр санал нэгтэй баталсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Read more: НҮБ Афганистан дахь хүчнийхээ үүрэг гүйцэтгэх хугацааг сунгалаа

ХОЁР СУДАН ЗӨВШИЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2 Sudanii erenxiilugch     Олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Судан,  Өмнөд Судан хилийн хамгаалалт болон газрын тосны үйлдвэрлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрчээ.

    Хоёр талын албаны хүмүүсийн мэдээлснээр газрын тосны арвин нөөцтэй Өмнөд Суданаас олборлосон түүхий нефтийг Судан руу экспортлох тухай асуудал зөвшилцлийн нэг хэсэг байжээ. Гэвч эзэмшлийн маргаантай мужуудын асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. Хоёр Суданы удирдагчид Этиопийн нийслэл Аддис Абабад дөрвөн өдөр хэлэлцсэний эцэст ийнхүү зөвшилцөлд хүрчээ. Судан болон Өмнөд Судан нь 1956 онд тусгаар тогтнолоо олж авах хүртлээ Египет, Англи-Египетийн захиргаанд байв.

Read more: ХОЁР СУДАН ЗӨВШИЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Өмнөд Судан шинэ нийслэлээ барина

     Энэ жилийн нэгдүгээр сард бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохоор болсон Өмнөд Судан шинэ нийслэлээ бариулах гэнэ. Өнөөгийн засаг захиргааны төв Жуба хот дэд бүтэцгүй учраас нийслэл болж чадахгүй гэнэ.
     Sudan Tribune сонинд өгүүлснээр Өмнөд Суданы газар зүйн төвд эсвэл зүүн өмнөд хэсгийнхээ дөрвөн мужийн хил дээр шинэ нийслэлээ барих асуудлыг тусгай комисс судлаад гурван 7 хоногийн дотор өөрсдийн дүгнэлтийг гаргана.

Жуба хот

     Шинэ хотыг таваас багагүй жилийн дотор барих бололтой. Өмнө нь шинэ улсын Засгийн газар улс орныхоо гол хотуудыг шинэчилсэн төлөвлөгөөгөөр хөгжүүлэхээр зарласан байв. Хотуудын зураглал нь Африкийн амьтдын дүрсээр бүтээгдэх гэнэ. Жуба хот хирс, Вау хот анаашийн дүрсийг авна. Өдгөө хамгин ядуу орнуудын тоонд орж буй Өмнөд Суданыг дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө олно гэдэгт итгэх хүн цөөн байна.

Судаанд

     Суданы арми Дарфурын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг босогчдын "Шударга эрх,тэгш ёсний төлөө хөдөлгөөн"-ий удирдагч генерал Альтом Тутуг баривчлав. Тэрээр Дарфур мужид босогчдын цэргийн ажиллагааг удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд удахгүй түүнийг шүүх хурал эхлэх юм байна.

Sunday the 30th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates