Танилцуулга

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв (ЭДАСТ) нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн суурь нь 2002 оны 10 дугаар сард байгуулагдаж байсан Үндэсний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвтэй холбоотой. Тухайн үед Үндсэний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийг англи хэлний мэдлэгтэй энхийг сахиулах ажиллагааны арга барил, техникийг заах чадвартай албан хаагчид дутмаг байсан тул татан буулгасан билээ. Өнөөгийн энхийн ажиллагаанд оролцсон, оролцож буй Зэвсэгт хүчний цэргийн багуудын үйл ажиллагаанаас хийсэн сургамж, дүгнэлт, сургалтын ачаалалыг харгалзан Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг дахин шинээр бий болгох шаардлага урган гарч ирсэн.

ЭДАСТ-ийн үндсэн чиг үүрэг нь Монгол улсын Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас дэвшүүлж буй зорилт, бодлого, энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, Зэвсэгт хүчний цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэлийн сургалт, дадлагыг явуулах, ажиллагааны сургамжид дүн шинжилгээ хийж  Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулан “дэлхийд үнэлэгдсэн” энхийг сахиулагчидыг бэлтгэхэд оршино.

Тус төвийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх 2015 он хөтөлбөрийн хүрээнд 2012-оос 2015 онд Зүүн Азийн бүс нутгын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болох зорилтод хүрээхээр ажиллаж байна. Тус сургалтын төв нь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн бүтцийн нэгжид багтан түүний материаллаг бааз, бусад нэгжүүдээс үйл ажиллагааны дэмжлэг авч сургалт, дадлагуудыг зохион байгуулан явуулж байна.

ЭДАСТ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 50 км-н зайнд оршидог ба 406 квадрат км газарт сургалт, дадлагыг зохион байгуулан явуулах боломжтой.

Өнөөгийн байдлаар ЭДАСТ нь сургалтын, дүн шинжилгээ болон судалгааны, мэдээллийн гэсэн З үндсэн бүлэгтэй бөгөөд орон тоогоор 35 албан хаагчтайгаас 13 цэргийн, 5 энгийн албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Цэргийн албан хаагчдын 80 хувь ажиллагаанд оролцсон туршлагатай.

ЭДАСТ нь команд-штабын сургууль, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагчийн дамжаа, сургагч-багш нарын дамжаа, штабын ажилтны дамжаа, олон үндэстний болон хамтарсан энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургуулиуд, цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийн сургалт, дадлагуудыг зохион байгуулах боломжтой.

 

Thursday the 21st - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates