Олон улсын команд штабын сургууль явагдлаа

     Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас Номхон далай дахь  АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургууль  энэ сарын 18-26-ны өдрүүдэд үргэлжилж байна.

    “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургуульд Монгол Улсын Засгийн газар, агентлагууд, Зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэг бүхий байгуулагуудын нийт 200 гаруй хүн хамрагдаж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, төлөөлөл оролцлоо.

     Монгол Улсын Зэвсэгт хүчин гадаадын улс орнуудтай хоёр талын болон олон улсын сургалт, дадлагуудыг хамтран зохион байгуулж байгаа нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогод нийцсэн бодит арга хэмжээ төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, өөрийн байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой сургалтын нэг хэлбэр болж  байна.

     Тус команд штабын сургууль нь Монгол улсад 2003, 2006, 2007 онуудад зохион байгуулагдсан.

     “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургуулийн зорилго нь үндэсний хэмжээнд тохиолдсон гамшгийн үед Засгийн газрын хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх, олон улсын тусламж, дэмжлэгийг нэгтгэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах чадавхийг нэмэгдүүлэх, “Олон үндэстний хүчний харилцан ажиллагааны журам”-ыг олон үндэстний түвшинд туршиж үзэхэд оршиж байна.

     Команд штабын сургуульд Австрали, АНУ, Бангладеш, Камбожийн Вант Улс, БНЭУ, Индонез, Малайз, Малдив, Непал, Папуа шинэ Гвиней, Филиппин, Шри Ланка, Тайланд, Тонга, Тувалу, Вануату, Вьетнам, Япон зэрэг 18 улсаас 40 гаруй төлөөлөгчид оролцож байна.

"Сэлэнгэ" сургууль явагдаж байна

     Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Орос, Монголын Зэвсэгт хүчний терроризмтой тэмцэх "Сэлэнгэ-2011" хамтарсан сургууль явагдаж байна.  Уг хамтарсан сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хүч нэмэгдүүлсэн Мотобуудлагын рот хүртэлх хүчийг оролцож байгаа бөгөөд тодорхой тооны  байлдааны хангалт, дэмжлэгийн болон үйлчилгээний ангиуд оролцож байна. ОХУ-ын талаас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй рот, байлдааны зэвсэг техниктэй ирнэ Сургууль 3 үе шаттай явагдаж байна. Хамтарсан сургуулилт 10-ныг хүртэл үргэлжилнэ.

“Нүүдэлчин заан” сургалт дадлага явагдаж байна.

     Монгол, Энэтхэгийн Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургалт, дадлага нээлтээ хийлээ. Таван толгой дахь сургалтын нэгдсэн төвд болох энэхүү хээрийн сургалт, дадлагын үеэр хоёр улсын тусгай томилогоот цэргийн албан хаагчид энхийг сахиулах, терроризмтой тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдлэг чадвараа ахиулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

     Гурав дахь удаагаа байгуулагдаж байгаа “Нүүдэлчин заан” сургалт, дадлага нь жил бүр Монгол, Энэтхэг улсуудын газар нутаг дээр ээлжлэн зохион байгуулагддаг юм. Энэ жилийн сургалт дадлагад тусгай рот, Энэтхэгийн талаас салааны бүрэлдэхүүн оролцож байна. Энэхүү хээрийн сургууль нь тусгай үүрэг гүйцэтгэдэг бие бүрэлдэхүүнийг хамруулдагаараа онцлогтой юм.

     Өнө эртний сайн харилцаатай, “Оюун санааны хөрш” гэгддэг манай хоёр  улсын Зэвсэгт хүчний хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс өргөжин хөгжиж байгаа билээ. Тухайлбал Монгол улсын цэргийн албан хаагчид Энэтхэгт олноор суралцахын зэрэгцээ тус улсаас багш, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.

     Зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлагыг Ази тивийн нөлөө бүхий томоохон гүрэн болох БНЭУ-тай хамтран уламжлал болгон явуулснаар хоёр орны хооронд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн аюулгүй байдлыг бататгахад чухал ач холбогдолтой гэж үздэг.

     “Нүүдэлчин заан” хоёр улсын хамтарсан хээрийн сургууль 14 хоног үргэлжилнэ.

Sunday the 30th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates